Эмч-сэтгэлзүйч, эмнэлгийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна

Эмч-сэтгэлзүйч, эмнэлгийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас АШУҮИС-тай хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэлзүйч, эмнэлгийн мэргэжилтэн нарын сургалтыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад 60 орчим алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай оролцож, амжилт хүслээ.

Гамшиг, аюулт үзэгдэл, осол гэмтлийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, алба хаагчдын эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, ур чадвар, дадлага, туршлагыг нэмэгдүүлэх хүрээнд алба хаагчдэд мэдээлэл өгч байна.