МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ХИЛ ОРЧМЫН АРГАЛЬ ХОНЬ ТООЛОХ АЖЛЫГ ТАЛУУД ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ХИЛ ОРЧМЫН АРГАЛЬ ХОНЬ ТООЛОХ АЖЛЫГ ТАЛУУД ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын 2018 онд баталсан “Монгол, Оросын хил дамнасан бүс дэх алтайн аргаль хонины хяналт шинжилгээний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор хил орчмын аргаль хонины тооллогыг улсын хил орчимд 2024 оны 10 дугаар сарын 24-31-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Аргаль хонины тооллого хийх арга зүй, хил дагуу 2 улсын тоологчид зэрэгцэн ажиллах хуваарийг тохиролцох асуудлаар Монгол улсын Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа, “Униарт алтай” ТББ, Монгол алтайн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа, ОХУ-ын Тува улсын Увс нуурын хотгорын дархан газар, ОХУ-ын Алтайн бүгд найрамдах улсын Сайлюгемийн үндэсний паркийн төлөөллүүд Сайльюгемийн үндэсний парк дээр цуглаж хамтран ажиллалаа.

Тус аймгийн Бөхмөрөн, Сагил сумын хил орчмын аргаль хонины тооллогын ажлыг “Монголын ирвэс төв” ТББ, Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа, Ачит нуур Дэвэлийн арлын БЦГ-ын Хамгаалалтын захиргаа, “Униарт алтай“ ТББ, “Гулзатын санаачилга” ТББ, Зэв хантинг ХХК, сумын байгаль хамгаалагч, байгаль хамгаалах нөхөрлөлийн идэвхтэн байгаль хамгаалагч зэрэг 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэлээ. Улсын хилийн бүс нутагт 1664 толгой аргаль хонь тоологдлоо. Өмнөх жилийнхээс 7,5 хувийн өсөлттэй байна.