“ЭРДМИЙН -ОРГИЛ” СУРГУУЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ

“ЭРДМИЙН -ОРГИЛ” СУРГУУЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ

Ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй 6 настнуудын нүд, шүд, зүрхний эмгэгийг илрүүлэх эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг өнөөдрөөс дүүргийн хэмжээнд эхэлж, нээлтээ хийлээ.

Салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 9 сургуулийн нэгдүгээр ангийн 894 хүүхдийг тус үзлэгт хамруулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байна.

Өнөөдрөөс эхний ээлжид ” Эрдмийн -Оргил” сургуулийн хүүхэд багачуудын үзлэг эхэлж байна. Үзлэгээр илэрсэн өвчлөлийг эмчлэх, эрүүлжүүлэх, хянах ажлуудыг цаашид хийх юм.