Ханиаднаас сэргийлэх арга
Улирал солигдох үед өглөө оройдоо хүйтэрч биеийн дархлаа суларч, амархан ханиад хүрдэг.
Урьдчилан сэргийлж,ханиад хүрсний дараа ч хурдан эдгээхийн тулд эрүүл мэнддээ анхаарч, амьдралын хэв маягаа өөрчлөөрэй.
Хангалттай шингэн уух
Улирал солигдох үел хуурайшилт ихэсдэг тул хангалттай ус ууж амьдарч буй орчноо тогтмол чийгтэй байлгах шаардлагатай.
Орчин тойрон хуурай байвал хоолой хатаж,вирус биед амархан ордог.Тэр хэмжээгээр ханиад хүрэх магадлал нэмэгддэг тул агаарыг чийгтэй байлгаарай.
Хүнсний ногоог байнга хэрэглэх
Намрын улиралд ургамлын шим тэжээл болон хүчил төрөгч хамгийн их байдаг тул хүнсний ногоог хангалттай хэрэглэх шаардлагатай.
Төрөл бүрийн витамин, эрдэс бодисоор баялаг тул тогтмол хэрэглэснээр дархлаа сайжирна.Намар хураадаг хүнсний ногоонд даливс, хурдан цагаан ногоон сонгино зэрэг орно.Даливсын шүүсийг шахаж уувал ханиаднаас үүссэн халууныг буулгана.
Хачиг шавьжид баяртай гэе
Төрөл бүрийн амьсгалын замын өвчин үүсгэдэг хачгийг устгаарай.
Цагаан хэрэглэл болон хивсэн дэх хачгийг устгах сайн аргуудын нэг нь гадаа наранд тавьж хатаан ариутгах арга юм.
Ингэж хатаахдаа цагаан хэрэглэл болон хивснийхээ дээрээс хар даавуугаар бүтээх нь үр дүнтэй.Хар өнгийн даавуу нь нарны тусгалыг өөртөө сайн татдаг тул цагаан хэрэглэлийн дулааныг нэмэгдүүлж хачгийг устгадаг.
Хурдан бөгөөд сөрөг нөлөөгүй уламжлалт аргаар хийгдсэн ханиадны эм сонгоорой.
Антибиотикийн зохисгүй хэрэглээнд санаа зовохгүйгээр ууж болох ардын эмчилгээ нь биеийн дархлааг сайжруулж, ханиадыг эдгээнэ.