Дуучин ардын жүжигчин Жаргалсайханы хүү Сүнсийн Замилан гэгч нь танхайрч олны дургүйцлийг хүргэжээ

Дуучин ардын жүжигчин Жаргалсайханы хүү Сүнсийн Замилан гэгч нь танхайрч олны дургүйцлийг хүргэжээ

Тэртэй тэргүй гудамжинд ч, соошилд ч битүү хэрүүлд идэгдэж байхад уншигчдад арай өөр агуулга уншуулахсан гэж боддог ч өнөөдөр Монголын их хэрүүл тэмцэлд нэг хуудас нэмэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Өнөө өглөө оффистоо орж чадахгүй гадаа нь түгжигдээд үйлээ үзлээ. Манай оффис нэг үүдээр ороод хоёр байгууллага зэргэлдээ байрладаг юм. Гадаах үүдийг дотроос нь түгжих юм бол гаднаасаа онгойхгүй. Өглөө очоод түлхүүрдсэн чинь онгойсонгүй. Дотроос нь түгжжээ. Хэсэг нүдлээ. Нээхгүй тул нэг давхрын цонхыг очоод нүдэх гэтэл өндөрдөөд нуруу хүрсэнгүй. Тар хавиас хайж байгаад урт цаасан хайрцаг олоод цохилоо. Хэсэг хайрцгаар цохиод буцаад үүд рүү явлаа. Хаалгаа хэсэг нүдэж байгаад эргээд арай дуу гаргахаар төмөр иштэй шүүр олоод очоод тогшлоо. Нэг сонин нь түрүүн хайрцгаар тогшиход онгорхой байсан цонхоо түгжээ. Тэгэхээр нэг этгээд сэрүүн бөгөөд намайг тогшоод байгааг сонсоод сууж байгаа гэсэн үг боллоо. Ингээд нэг хаалга руу буцаж нүдээд, нэг цонх руу буцаж тогшоод цаг боллоо. Ядаж оффист ачаа буулгаж, ачаа ачих гээд портер дагуулаад очсон, нөгөө ачаа нь гадаа гудамжинд хэвтээд байдаг. Жолооч ах хойшоо яараад цонхыг нь очоод нүдлээ. Сүүлдээ хаалга нүдсээр байгаад тэр хавиар нэг чимээ болж, оффисын эзэн түрээслүүлэгч эзэгтэй ч бууж ирлээ. Гурвуулаа нийлээд хаалга цонхоо нүдэж, сүүлдээ -Хаалгаа онгойлгооч, оффистоо оръё гэхчлэн тэр хавиар нэг орилж үнэхээр нэг хараал идсэн бүтэлгүй үзлийн шоу болж хувирлаа. Гэтэл цонхыг нь шүүрний ишээр нэлээн ширүүн нүдсэний эцэст үс нь сэгсийж, хувцас нь үрчийж, улаан нүдэлсэн нөхөр гэнэт гар утсаа бариад цухуйж байна. -Та нар яахаараа цонхыг минь ингэтэл нүддэг байна, би бичлэг хийгээд цагдаад өгнө гэнэ. Үг сонсохгүй, газар унагахгүй хэрэлдээд болдоггүй. Манай жолооч ахыг -Увсын пзда байна чи гэж байна. Би түлхүүрээ гаргаж харуулаад -Чи зүгээр үүдээ нээгээд өгөөч гэж гуйгаад арай гэж нээлгэж ороод гурвалжин дөрвөлжин хэрүүл боллоо. Түрээслүүлэгч настай эгчийг элэг бариад загнаад байна. Би өглөөнөөс эхлээд ажлаа алуулсандаа биш тэр үс нь сэгсийсэн нөхрийн байж байгаа, сэтгэж байгаа, тарьсан асуудалдаа хандаж байгаа, бусадтай харьцаж байгаа байдлыг хэрхэвч хүлцэж тэсэхгүй тул үнэнхүү тэвчээр барагдаж хоолойгоо сөөтөл орилж хэрүүл хийхэд хүрлээ.

Өөдөөс -Чи надтай ингэж харьцахгүй, би ардын жүжигчин Жаргалсайханы хүү Сүнсийн Замилан гээч байна гэж байна. За тийм байх нь ардын жүжигчин Жаргалсайхан бол хүүгээ хүмүүжүүлж чадаагүй юм байна. Өөрийнхөө нэр нүүрээр, өөрийнхөө мэдрэмжээр асуудлыг зохицуулж чадахгүй эр юм бол би ч бас энд эцэгт нь хандаж байна. Зөвхөн дуучин Жаргалсайхан ч биш манайд урлагийн гэхээрээ л ийм маларсан малан оркууд байдаг асуудал, хоёрт бид ерөөсөө хөвгүүдээ хүмүүжүүлж төлөвшүүлж чадахгүй байгаа энэ хоёр асуудалд өнөөдөр биеэрээ өртлөө. Дээрх хэрүүлээс л гэхэд насанд хүрсэн хүний төлөвшил, хариуцлага, хандлагын дараах доголдол, дутагдлыг харж болно. Замилан бол нэг л төлөөлөл дүр болохоос иймэрхүү хөвгүүд, эрэгтэйчүүд маш олон.

1. Бусдыг бодолцох эмпат, симпат гэдэг юм нойл. Дотроос нь түгжихэд хажуу оффис яах вэ ч юм уу, ер нь аливааг урдчилан төсөөлөх, таамаглах IQ, оюуны чадамж байхгүй.

2. Зүгээр цонхоо нээгээд -Яав ийв гээд хүнтэй хүний хэлээр ярилцах, коммюникац хийх чадвар байхгүй. Юм л бол гар утсаа барьж дайрч, бичлэг хийж соошилд яс шидэж гонгинож гоншигонож амьдардаг.

3. Хүнд төвөг учруулсан бол уучлаарай гээд буруугаа хүлээх, буулт хийх чадвар нойл.

4. Худалч. Манай захирал битгий үүдээ нээгээрэй, энэ хавиар согтуу хөлчүү хүмүүс яваад байна гэсэн гэж байгаа юм. Захирал нь буюу Төрөө хэзээ ч тийм заавар өгөхгүй. Өглөөний 9 цагт согтуу галзуу нь үл мэдэгдэх хүн Элчингийн гудамжинд тэр Замилангаас өөр нэг ч байгаагүй.

5. Хохирогчийн дүрд орохдоо гарамгай. Миний цонхыг нүдчихлээ, миний утсанд хүрчихлээ гээд юун түрүүнд өөрийгөө зодоод ч хамаагүй тэрийж хэвтэж тийчилж уйлах манипюлятив аргатай. Юун дэлхийг байлдан дагуулсан Чингисийн Монголын үргэлжлэл мүргэлжлэл. Зүгээр шалчига налчига шаль наль болсон бүдүүлэг нусаакууд!!!

Ингэхэд яг өчигдөр нэг эмэгтэй айлд дайрч орсон бичлэг тараад байсан. Би тэр эмэгтэйгээс ч илүү бухимдаж, илүү өндөр дуугаар хэрүүл зарга нэхсэнээ дурдахад таатай байна. Хүний тэвчээр барсан хүн гэхэд хүний ухаангүй, хомосапиэнсийн оюун ухаантай эсэх нь бүрхэг малнуудыг харааж загнах багадна. Үхэл, тэнэглэл хоёр зөвхөн өөрт мэдрэгддэг гэдэг юм.

Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ бичжээ