Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 8-нд үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Ерөнхий сайд хоёр хоногийн өмнө шахмал түлшний үйлдвэртэй танилцах үеэрээ ноцтой мэдээлэл хийсэн. Тухайлбал, “Гашуунсухайт-Ганцмодны хэлцлийг эсэргүүцсэн янз бүрийн жагсаал цуглааныг П.Цагаан болон түүний хүү, Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа” хэмээсэн юм.
Түүнийг Хууль зүйн сайд 2022 оны арваннэгдүгээр сард энэ албан тушаалд томилсон байна.
Тэрээр өмнө нь Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн албаны дарга, Дотоодын их сургуулийн захирлаар ажиллаж байв.
2021 оны аравдугаар сарын 15-нд “Зайсан хилл”-д зохион байгуулагдсан Камертон хамтлагийн тоглолттой холбоотойгоор цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм алдагдсан асуудалд хариуцлага хүлээж, ажлаас нь чөлөөлөгдсөн юм.
Р.Чингисийн боловсрол:
1985-1989 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг эрх зүйч;
2001-2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
2007 онд АНУ-ын Ази номхон далайн бүсийн аюулгүй байдлын сургалтын төвд “Мөнгө угаах терроризмтэй тэмцэх сургалт”;
2009 онд Канад улсын Цагдаагийн коллежид “Санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах сургалт”;
2010 онд Япон улсын Оюуны өмчийн газарт “Оюуны өмчийн гэмт хэрэгтэй тэмцэх сургалт”;
2011 онд Австрали улсад Ази номхон далайн бүсийн Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх сургалт”;
2015 онд АНУ-ын Ази номхон далайн бүсийн аюулгүй байдлын сургалтын төвд “Аюулгүй байдлын үндэстэн дамнасан хамтын ажиллагааны стратегийн сургалт”;
2015, 2016 онд Хууль сахиулахын Их сургуульд “Удирдах ажилтны стратегийн сургалт”-д хамрагдсан.
Гавьяа шагнал:
“Цагдаагийн гавьяа”, “Цагдаагийн алдар”, “Дотоодын цэргийн алдар”, “Цагдаагийн байгууллагын хүндэт ажилтан тэмдэг”, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэг, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 90, 100 жилийн ойн медаль, Цэргийн хүндэт медаль, Алтангадас одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон.
Ажлын туршлага:
- 1984-1985 онд Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын 0230 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч,
- 1989-1990 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газарт гэрээт төлөөлөгч,
- 1990-1992 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Өмчийн хэлтэст төлөөлөгч,
- 1992-2001 онд Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэс, Банкны өр барагдуулах албаны Цагдаагийн гэрээт хэсэг, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч,
- 2004-2007 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Авилгалтай тэмцэх тасгийн дарга,
- 2007-2012 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга,
- 2012 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга,
- 2012-2014 онд Хууль сахиулахын Их сургуулийн захирал,
- 2014-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга,
- 2021 онд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч дарга,
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар Дотоодын цэргийн штабын даргаар томилогдон