АНУ-ЫН ЛОС АНЖЕЛЕС ХОТОД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД

АНУ-ЫН ЛОС АНЖЕЛЕС ХОТОД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД

СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД

СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын орчимд гараад буй гал түймрийн улмаас олон айлын орон сууц өртөж, сүүлийн байдлаар 5 хүн нас барж, 150 мянга орчим хүнийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлээд байна.

Иймд иргэн Та бүхэн гал түймрийн аюултай бүст зорчихгүй байх, тухайн бүс нутагт оршин суугаа бол орон нутгийн онцгой байдлын албанаас гаргаж буй зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг хүсье.

Монгол Улсаас АНУ-д суугаа дараах ДТГ-уудын шуурхай утас 24 цагийн турш нээлттэй байх тул Та бүхэн шуурхай асуудлаар доорх утсаар холбогдоно уу.

-Вашингтон хотод суугаа ЭСЯ-ны утас: 202-374-6274,

Цахим шуудан: monconsul@mongolianembassy.us

-Сан Франциско хотод суугаа ЕКГ-ын утас: 415-858-9524,

Цахим шуудан: sanfrancisco.mng@gmail.com

-Чикаго хотод суугаа КГ-ын утас: 224-464-2214,

Цахим шуудан: info@mongolianconsulate.us

Эх сурвалж: Mongolian Embassy to the USA