Худалдаа үйлдвэр, үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооноос санаачлан хэрэгжүүлж буй 21 аймгийг хамарсан “Монгол эв нэгдэл” төсөл Дорнод аймгийн Чойбалсан хотод үргэлжилж байна. Төслийн нээлтийн хүрээнд Дорнод аймгийн үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. Төслийн танилцуулга нээлтэд Чойбалсан хотын иргэд идэвхитэй оролцож, “Монгол эв нэгдэл” төслийг дэмжин хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Төсөлд Худалдаа үйлдвэр, үйлчилгээний үндэсний холбооны ТУЗ-ийн дарга, “Монгол эв нэгдэл” төслийг санаачлагч Г.Гангамөрөн, Худалдаа үйлдвэр, үйлчилгээний үндэсний холбооны ТУЗ-ийн гишүүн МУГЖ Т.Баясгалан, төслийг дэмжигч дөрвөн Улсын гавьяат С.Жавхлан нар оролцож байгаа бөгөөд сэтгэлд хоногшсон дуу хуураа өргөж байна. Мөн Монголын хамгийн том технологийн компани болох Гэрэгэ систем, М банк “Монгол эв нэгдэл” төсөлтэй хамтран ажиллаж байгаа юм.