“Түмэн тэмээний баяр”2025 амжилттай зохион байгуулагдаж өндрөллөө

“Түмэн тэмээний баяр” нь Монгол Улсын Өмнөговь аймгийн Даланзадгад хотод жил бүрийн хоёрдугаар сард зохион байгуулагддаг уламжлалт томоохон арга хэмжээ юм. Энэ жил тус баяр 26 дахь удаагаа амжилттай болж өндрөллөө. Энэхүү арга хэмжээ нь говийн аялал жуулчлалын томоохон үйл ажиллагааны нэг бөгөөд дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татаж, оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна.

“Түмэн тэмээний баяр”2025-д дотоод, гадаадын нийт 8620 гаруй жуулчид оролцсон байна. Тэмээн поло тэмцээн, Тэмээний уралдаан, Шилмэл буур, ингэ шалгаруулах, Тэмээтэй сайхан хос шалгаруулах ,Мөсөн сурын харваа зэрэг тэмцээнүүд болж өндөрөллөө. Тус баяраар уран зургийн үзэсгэлэн, тэмээтэй холбоотой бүтээлийн үзэсгэлэн, эрдэмтэд, судлаачдын хэлэлцүүлэг, гар урчуудын үзэсгэлэн худалдаа, сонгодог урлагийн тоглолт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдсан юм.

Уг “Түмэн тэмээний баяр” нь Монголын тэмээн соёл, уламжлалыг хадгалж, дэлхий дахинд сурталчлахад чухал хувь нэмэр оруулж байгаа билээ.